Эмүжин: Өсөхийн өлөнгөө давж чадахгүй бол өндөр төрөөс холдоно уу

Өнгөрсөн жил улсын их баяр наадмыг Хэро энтертайнмент 3.0 тэрбум гэх төгрөгөөр Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшилд байдаг 13 дугаар зуун цогцолборт, хаалттай орчинд хийж байлаа. Дүрсний наадам үзсэн болоод ард түмэн хөдөө тийш хөл тавьсан.

Тэр үед гaнц xүний aмь эpсдээгүй, ганц хaлдвар дотооддоо бүртгэгдээгүй байсан юм шүү. Тухайн үед нь туухай шиг үгсээр шүүмжилж л байлаа. Дээдсийн наадмын хуушуурын үнэрт доодос баярласан болоод өнгөрсөн. Өнөө жил мөн л Хэро студи буюу Баатараар улсын наадмыг улаан ковид дунд, opшуулгын цyваа, гaшуудлын нyлимстай хамт, 10 тэрбумаар хийлгэхээр анхлан төлөвлөсөн хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар наадамлахаар Засгийн газар шийдлээ.

За уучлаарай. Энэ мөнгөөр 625 амьсгалын аппарат авч болно. Одоо наад МАН чинь, Засгийн газар чинь, Ерөнхий сайд чинь утгаараа дараагийн Женко хувилбар болчихлоо. Хэро Баатараар PR-аа хийлгэж ирсэн нь Баттулгын гол алдаа байсан юм биш үү гэж асуусны маань цаана энэ мэтийн увайгүй учир шалтгаан л харагдаад байгаа юм шүү дээ. Баттулгатай хамт нэг баг болж төрийн ордонд ирсэн, нэг баг хэвээрээ бууж байгаа бусдыг нь харин үнэлмээр санагдчихлаа. Хаа очиж женко Баттулга чинь савхи оёж, камер зөөж, ганзаганд нүдэлдэж өндийсөн, хувьчлаад ч гэсэн авсан бизнесээ хугалж нугалалгүй үүрээд явж байгаа, хувь, хувьсгалын зовлон мэдэх хүн шүү. Харин дараа үеийнхэн нь Харвардад сурсан нэртэй, хаашаа ч бол хаашаа, хэнийг л бол хэнийг дагаж ирсэн цагаан гартан. Тиймдээ ч дүү нь ахдаа дүүртэл мөнгө хуваарилж, ах нь дүүгээ дагаад амаараа гартал гулгихдаа тулжээ.

Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд гэдгээ өмнөө тавьж, өглөө бүр санаж явах учиртай байтал 50 хувийг нь эзэмшдэг компаниа, таван үйлдэл дээрээ танигддаг ахыгаа өдөр бүр санаж, үдэш бүр чилээрхдэг болоо юу? Анх Ерөнхий сайд болоход нь ч хэлж л байсан, за чи ч яахав, чигээрээ өгсөөд төр тэргүүллээ, өмсдөг зүүдэг, иддэг уудаг чинь өөр болжээ, чиний үеийн залуус ажилгүйдэл, цалингийн зээлтэйгээ ард чинь үлдлээ шүү гэж анхааруулсан. Би буруу сонсоогүй бол ЭМЯ ахалж байгаа тэр эрээлж будаад ч өнгө ордоггүй, их гэрэл тавиад ч өнцөг байдаггүй сулхан нөхөр чинь бас энэ Оюукын хамаатан болдог гэв үү? Одоо ганц л үг хэлье.

Өсөхийн өлөнгөө дарж, давж чадахгүй бол өндөр төрөөс холдоно уу. Ардын төрийг чөлөөлөөд, ахыгаа дагаад хувийн бизнесээ эрхэлнэ үү. Хүрэлсүх ч гэсэн Монголын төрд морийг нь эмээллэж авчирсан энэ цаддаггүй гөлөг, цанхайдаггүй ходооднуудаа цэгцэлж байж цаашдаа тэргүүн цэх, тэвчээр гүн алхах байх шүү. Ер нь тэгээд өндөр дүнтэй мөнгө болгонтой нэр холбогдож байдаг Хэро студи өвөл, хаврын турш хийсэн Карентин шоу, Мэдээллийн урсгал, Хүүхдийн төлөө фонд энэ тэрийнхээ тайланг ил тод болгох хэрэгтэй л дээ.

За тэгээд наад гээд байгаа юм бол цахимаар наадъя аа, наадъя. Тэгэхдээ өнгөрсөн жил 3.0 тэрбумаар босгосон наадмын бичлэг, клипнүүдийнхээ хөгжмийг сольж тавиад, хөгийн хэсгийг нь хасаад, архиваа ухаад ахиад гаргачих даа, ядаргаатай юм бэ, яасан!

Шулуухан ард түмэнтэйгээ алаан дундаа наадвал наадаад, нэг бол болъё зүгээр. Энд эмнэлгийн хонгилд хүүхдүүд уйлж байхад тэнд ар араас нь дэлгэцийн шоунд хэдэн тэрбумаар өгч байдаг боллоо. Эсвэл энэ наадмаа хойшлуулбал таарна, хэдэн сар хүлээлээ гээд Монгол бахархал мoхож мөxөхөөр тийм хямдхан биш, за.

error: Content is protected !!