Камертон хамтлагийн 26 жилийн ойн МАСК-тай мэндчилгээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Камертон хамтлаг байгуулагдсаны 26 жилийн ой тохиож байна.

Бидний мэдэх Камертон 1995 оны энэ өдөр Хөгжим бүжгийн коллеж /одоогийн Монгол Улсын консерватори/-д байгуулагдаж байжээ. Монгол хөгжмийн орчин цагийн шинэ өнгө төрхийг үүсгэлцсэн Камертон хамтлаг 2004 оныг хүртэл нийт 10 цомог гаргаж, R&B, Pop урсгалаар нөлөө бүхий уран бүтээлүүд туурвисаар ирсэн юм.

Хамтлагийн ойг тохиолдуулан ахлагч Д.Болд өөрийн цахим хаягтаа мэндчилгээ дэвшүүлж,

Бидний дуу хөгжим,уран бүтээлийн түүхтэй энэ олон жил үргэлж хамт байж,сэтгэл зүрх халуун алга ташилтаараа урам зориг-итгэл сэтгэлээр дэмжсээр ирсэн үнэнч фэнүүд,үзэгч олондоо КАМЕРТОН хамтлагийн 26 жилийн ойн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ БАЙНА!!!!
Энэ зурагны маск хурдан байхгүй болж хамтдаа бүгдээрээ нэгэн өдрийг дуу хууртай хэзээ ч мартагдашгүйгээр бүжиглэн жаргахыг тэсэн ядан хүлээе!!!!
Хайртай шүү та нартаа бид дөрөв ….. хэмээжээ.

error: Content is protected !!