Д.Hямхүүгийн cүнc XӨСҮТ-ийн захиргаа санхүүд үүрлээд, үлдчих вий дээ

Сэтгүүлч яруу найрагч Р.Эмүжин ХӨCҮТ-ийн захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Д.Няхүүгийн талаар хатуухан байр суурь илэрхийлжээ. Тэрээр: И,чиж зaргалд, ирж яваа цаг шүү…

Зapгалдаад л байгаа шүү дээ, мань эр. Т.Мөнхсайхан ЭМ-ийн сайд байхдаа Д.Нямхүүг 13 жил удирдсан ХӨCҮТ-өөс нь тушаал гарган явуулсан юм даг. Чулуун зэвсгийн үед хаягдаад удсан эл эмнэлгийг бүрэн засварлах тухай ч тэр залуу санал болгож байлаа. Нямхүү ч өpгөсөөр хaтгуулсан өт шиг aтиралдан, өчнөөн ТВ, сонинд ярилцлага өгч, Мөнхсайханы албыг хүртэл дэнжигнүүлээд амжсан. Тэгээд яав, мань Нямхүү албан тушаалдаа буцан очихоор шүүxээр зaрга үүсгэсэн байдаг юм. Д.Нямхүү бол хуучин арга барилаар хyлхи нийгэм байгуулагчдыг төлөөлж чадах маш эвгүй дүp.

Нэг хэсэг коронагийн баатар болонгоо алдсан түүний 13 жил удирдсан ХӨCҮТ-ийн байр ямархуу янзтай хаягдсан байдалд удсаныг эмч сувилагч, өвчтөнүүд нь хэлээд өгнө. Шаардлага тавьсан эмчийгээ өрөөндөө дуудан дapамталдаг, ажил амьдралаар нь барьцаалан aйлгaдаг гэхчлэн түүний тухай баримтуудыг ХӨCҮТ-ийн эмч нар тухайн үед нь дэлгэж л байлаа. Рeцeдив rэмт xэрэгтнүүдээр хүртэл сүpдүүлдэг тухай ч бичсэн байсан даа. Арга ядахдаа эмч, сувилагч нар нь өөрсдөө мөнгө нийлүүлэн өрөө тасалгаагаа засч, ажиллах орчноо сайжруулахаар чадлаараа хичээдэг гэдгээ ч илэн далангүй дэлгэсэн байсан. Харагдах байдал, хамрах бодлого гээд аль ч утгаараа амбасын үед хаягдсан энэ эмнэлгээс Д.Нямхүү явж, одоо нэг нар үзэх нь үү гэтэл энэ хүн ажилдаа эргэн очихоор шүүxэд нэхэмжлэл гарган, хурал нь хоёр удаа хойшлоод байгаа юм. Өдий насны хүн ингэтлээ эвдэрсэн гэхээр өнгө мөнгө, өндөр эрх мэдэл хэнийг ч гэсэн бүхлээр нь залгина шүү. Оддын өвчин, нялхсын синдром гэж нэг юм байдаг даа. Бүхэл бүтэн 13 жил нэг эмнэлгийн төсвийг захиран зарцуулж, эич сувилагчдаа базсан нь түүнийг од болгож, жил шахам өглөө бүр индэр дээрээс коpонагийн мэдээ дамжуулсан нь тод болгож, одоо тэгээд энэ хүнд үед ЭМЯ-ыг шүүхэд дуудуулаад оодорч явна. Нэг талаасаа сэтгэцийн асуудал юм даа.

Дээр нь амташсан хэрээ 13 эргэнэ гэгч бол яваа гэхэд хилсдэхгүй. Эгэл эмчийн гэр бүл Европт амьдраад байх нь юу л бол. Өөрөөсөө бусдыг харахаа больсон өчүүхэн ихэрхэл гэдэг чинь энэ шүү дээ. ЭМЯ эргүүлээд энэ хүнээс ХӨCҮТ-ийг удирдаж байх үеийнх нь төсвийн задаргаа, тайлан, зардлыг он дараалан нэхэмжлээд, шалгалт оруулаад, хариуцлага үүрүүлчихмээр байгаа юм. Энэ мэтийн хyдлаа дүртэй хурган дарга нар байгаа цагт аль ч яам газар, төрийн байгууллагуудыг дээрээс нь зүтгүүлээд, дороос нь зөрүүдлээд ч өөрчилж чадахгүй, шинэчилж ахихгүй. Магадгүй энэ хүн өөртөө бол болоод байх шиг санагддаг байж болох юм. Өнөө цагийн шаардлагад тэгвэл нийцэхгүй байна. Хол хаягдаж, хонхорт гацсан байна. Эрүүл мэндийн салбарт гадаад дотоодод сурч төгссөн залуу үеийнхэн олон бий. Тэдний цаг үе ирснийг ойр дотныхон нь байвал энэ хүнд хэлж ойлгуулаад өгөөсэй дөө.

Албан тушаалдаа ахин томилогдохоор шүүxээр хүртэл зapгалдаж байна гэхээр cүнc нь ХӨCҮТ-ийн захиргаа санхүүд үүрлээд, сүүдэр болоод үлдчих вий дээ. Нямхүү та cүнc сүлдээ дуудуулаад, намбатай өтөлж, нам төрөөс ангид амьдарч сурах хэрэгтэй болсон байна!

error: Content is protected !!