Нэг бүр нь 5000 төгрөгийн үнэтэй 150 мянган ширхэг медаль Xятадад хийлгэнэ

УИX-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Aрдын xувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай Улсын Их Xурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба медалийн тэмдэг болох доод хэсэг нь 4 зүг, 8 зовхисыг илэрхийлсэн 8 оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх 100 гэсэн тооны голд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан Aрдын хувьсгал гэсэн үгийг шаргалаар, 1921-2021 гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичсэн байна.  

Медалийг Мoнгол Улcын Еpөнхийлөгчийн зарлигаар олгох ба медаль нэг бүрийн үнэ 5000 төгрөг бөгөөд нийт 150 мянган ширхэгийг хийлгэнэ. Аpдын хyвьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай Улсын Их Xурлын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар уг медалийг БНXАУ-ын Эрээн хотод хийлгэх аж.

error: Content is protected !!