ThunderZ: УОК үйл ажиллагааг нь зогсоовол, гэрээс нь ч хамаагүй очиж хоол иднэ

УОК-ын шийдвэрийг дагахгүйгээ мэдэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй Takesan Miso Ramen хоолны газрын үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас баривчлаад байна. Танхимын үйл ажиллагаагаа зогсоохгүй бол тус хоолны газрыг хаана гэдэг шаардлагыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн.  

Тэгвэл эл үйл явдалд дуучин ThunderZ өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Зоригтой мэдэгдэл хийгээд, үйл ажиллагаагаа хаалгавал энэ газрыг заавал дэмжиж, гэрээс нь ч хамаагүй хоол захиалж иднэ хэмээн бичсэн байна.

Сануулахад, өчигдөр УОК хуралдаж, хоол үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдийн танхимын үйлчилгээг 10 хоног хорих шийдвэр гаргасан юм.

error: Content is protected !!