А.Сүхбат VS Г.Өсөхбаяр: Зүүний магнайд гарах мapгаан дахин cөхөгдөх үү

Цахим наадам болох нь тодорхой болсон энэ цаг дор бөхчүүд бэлтгэлээ базаад тус тусын галдаа гарчээ.

Энэ жил А.Сүхбат аварга зодоглох талаар яриа гараад байгаа аж. Ардын хувьсгалын 100 жилийн ойд хүчтэн бүхэн зодоглон, эр бяраа үзэж, цолоо дуудуулахыг, ахиулахыг хүсэж байгаа нь мэдээж. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат наадмын бэлтгэлдээ гарчээ. Улсын наадамд гурван удаа түрүүлж, 11 шөвгөрсөн тэрбээр наадмын бэлтгэлээ нутгийн хүчтэнүүдийн хамт Сүүж ууланд базааж байгаа гэнэ.

Үүнтэй зэрэгцээд ЗҮҮНИЙ магнайг хэн тэргүүлэх вэ гэдэг мaргaaн дахин дэгдэж магадгүй болоод байгаа аж.

2015 оны улсын наадмын өмнө Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын аль нь зүүний магнайд гарах асуудал дуулиан тарьсан. МҮБХ, Баяр наадмыг зохион байгуулах хороо нэлээд хэлэлцэж байгаад Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргасан билээ.

Дархан аварга цолтнуудаас өнөө жилийн наадамд зoдoглох хүчтэн хуруу дарам. Тиймээс А.Сүхбат аварга зүүний магнайд гарах хүслээ биелүүлэхийн тулд барилдах магадлал өндөр. Үүний сацуу Г.Өсөхбаяр аварга барилдах магадлал өндөр. Тэгвэл тэдний хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал дахиад гарах нь.

Сүхбатын хувьд тэрбээр өөрийгөө энэ магнайд гарах эрхтэй гэж үздэг бөгөөд эрэмбээ тайлбарлахдаа:

1-рт А.Сүхбат аварга 2000 онд 9, 2001 онд 10, 2004 онд 9 давсан амжилтаараа түрүүлж дархан аварга болох болзол биелүүлсэн. Г.Өсөхбаяр аварга 2002 онд 9, 2003 онд 9, 2005 онд 9, 2009 онд 9 давж дархан аварга цолны болзол биелүүлж байгаа. Оноорро хөөж тооцвол 5 жилийн өмнө дархан аварга цолны болзол биелүүлсэн.

2-рт нэг өдөр цол авсан ч гэсэн Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат түрүүлж дархан аварга цолоо авсан /Мэдээж дээрх амжилтыг үндэслээд түрүүүлж өгсөн/

Бөхчүүд тэр тусмаа аваргуудад ЗҮҮНИЙ МАГНАЙ ГЭДЭГ хамгаас эрхэм алдар, нэр хүнд. Жишээ нь дархан аварга Ж.Мөнхбатын Хөдөлмөрийн баатрын найран дээр дархан аварга Д.Дамдин зүүний магнайгаа бэлэглэж түүнээс хойш наадамд зодоглоогүйг дурдах хэрэгтэй.

Д.Дамдин аваргаас болоод Ж.Мөнхбат аварга зүүний магнайд наадам эхлүүлж үзээгүй байсан гэдэг.

Хэзээ хойно буюу Ж.Мөнхбат аваргыг дvлий цэрэгт унадаг жил хэмээн хошигнон ярьдаг наадмаар Х.Баянмөнх аварга анх удаа зүүний магнайд цолоо дуудуулж байсан.

Дархан аваргуудад түрүүлсэн тоогоор эрэмбэлдэгүйг дурдах хэрэгтэй байх.

error: Content is protected !!