Хөтлөгч Оргил: Ангууч, Vandebo нарыг ингэж хэллээ гээд надтай харьцахгүй байж болно, Надад хамаагүй

Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр халдвар хамгааллын дэглэм бариагүй маш олон хүн цугларсанд бухимдлаа илэрхийлсэн Зэвүүн ток шоуны хөтлөгч Оргил өөрийн цахим хуудсаараа бичлэг хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлж дараах зүйлсийг ярьжээ.

Тэрбээр ярихдаа, Энэ улс төрийн хүмүүс биднийг арай л дopoмжилж байна. Талбай дээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тийм чухал юм уу. Парад хийхгүй яасан бэ, та нар арай л дopoмжлоод байна XXI зууны залуус яаж нэгддэгийг харуулна.

Биднийг ийм байдалд хүргэсэн хүмүүсийг уучлахгүй, тэр тусмаа залуу үеийн үлгэр дуурайлал болсон Ангууч чи тэнд юу хийж байгаа юм бэ? Зөв зүйлд залуусаа уриалах хэрэгтэй. Хэдэн халтар төгрөг аваад ийм зүйл хийж болохгүй. Би ч гэсэн энэ амаа ашиглаад улс төр хөөгөөд явж болох байсан. Гэхдээ би тэгээгүй. Учир нь хэдхэн жилийн дараа биднийг ингэж ядуу амьдруулж байгаа хүмүүс газар нутаггүй болгож мэднэ. Ингэж хэллээ гээд надтай харьцахаа боливол боль. Надад хамаагүй. Энэ талаар хэлэхээр тэр хэдэн фэнүүд гэх хэдэн тэнэr юмнууд нь өмөөpөөд унана.

Юу ч биш Vandebo хамтлаг тэнд юугаа хийж байгаа юм бэ?Байгуулагдаад удаагүй хэдхэн дуу гаргачхаад залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлээч. Би өмнө энэ хамжлагыг муу хэлж байгаагүй. Тэнд тоглолт хийгээд зогсож байгаад маань маш их уур хүрч байна.

Өдөрт 10 хүн энэ өвчнөөр үхэж байхад яагаад энэ олон хүмүүсийг цуглуулаад ингэж тоглолт хийж байгаа юм бэ? Та нарт сэтгэл зүрх гэж байна уу? Би эцсээ хүртэл тэмцэнэ.

error: Content is protected !!