Баярсайхан гишүүн БАРБИ бэлхүүсээ гайхуулж, Анужин гишүүн хээтэй дээлээр гангарав

Шинэхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангарга өргөх ёслолд ирсэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан дээлний цаанаас ч барби мэт нарийн бэлхүүс нь тодорч байлаа. Тэрбээр өдгөө алдарт эх юм.

Түүний хувьд 2020 оны УИХ-н сонгуулиар Завхан нутгаас сонгогдож төрийн түшээ болсон цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг болсон билээ.

Баярсайхан гишүүнээс гадна П.Анужин гишүүн ч түүнээс дутахааргүй чамин дээлээр гоёж иржээ. Тэрбээр энэ зурагтаа тайлбар хийхдээ,

Төрийн тэргүүн тангарагаа өргөлөө!Түмний эв бөх, Төрийн нуруу цэх байх болтугай! Өв соёл энгүй, өгөгдөл түүх гүн Монгол улс минь мандан бадрах болтугай! хэмээжээ.

error: Content is protected !!