Жүжигчин Шүүдэрцэцэг шинэ хайраа зарлав уу

Жүжигчин Шүүдэрцэцэг дараагийн сонголтоо хийсэн гэдгээ өөрийн цахим хуудастаа оруулсан зургаараа баталгаажуулав.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг өмнө нь Mixx хамтлагийн Темпотой гүн хайр сэтгэлийн холбоотой байсныг олон хүн мэднэ.Тэдний зам нэгэнт салж Шүүдэрхэн хайртай залуугаараа БИД ГУРВЫН БОЛЗОО кинонд хамтран тоглосон УДЭТ-ийн жүжигчин Тодгэрэлийг сонгоr ж байсан.

Тодоо өдгөө АНУ-д амьдарч буй Шүүдэрхэнтэй багагүй хугацаанд үерхсэн. Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу? хэмээн үе үе л бичдэг байсан.

Тэгвэл тэрбээр сторидоо нэгэн залуутай хамтдаа авахуулсан зургаа оруулж, Төрсөн өдрийн мэнд хүргэе, Чамдаа маш их хайртай шүү, Чи бол миний зүрхний нэгэн хэсэг нь хэмээн тайлбартайгаар оруулжээ.

Үүнийг харсан хүмүүс Америкийн зорьсон Шүүдрээ дахин шинэ хайраа олжээ гэх хүн олон байв. Үнэн хэрэгтээ энэ залуу нь түүний үеэл ах нь аж.

Харин жүжигчин Э.Тодгэрэлийн хувьд өдийг хүртэл тэд харилцааныхаа талаар ам нээгээгүй ч өөрийн биеэ хөгжүүлэн өндөр туранхай бие бялдараа булчин шөрмөс болгоход илүү анхаарах болжээ. Түүний хувьд Шүүдэрцэцэг байтугай гоё бүсгүй эргэн харахаар сайхан залуу болжээ.

error: Content is protected !!