Дуучин Болдод жүжигчин Бооёо УНАА бэлэглэжээ

Цахим орчинд хамгийн ихээр олны анхаарал татдаг нийтийн дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нар гэдэгтэй маргахгүй биз.

Бүх хэл амны ард гарсан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын эрин ирсэн бололтой. Төрөөд удаагүй Х.Мөнгөнцэцэг тун чиг эрч хүчтэй шинэхэн дуугаа олондоо өргөж гайхагдаад амжсан. Ярьсан болон хийсэн үйлдэл болгон л цахим орчинд олны анхааралд байдаг хосууд гэхэд болно.

Өнгөрсөн 4-р сард дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын санаачлагаар Малчдаа мартах учиргүй хандивын аян зохион байгуулагдаж байна. Энэхүү аян нь Дундговь аймагт болсон бaйгалийн гaмшигт үзэгдлийн улмаас хoхирсон малчдад туслах зорилготой аян өрнүүлсэн нь саяхан. Аяны хүрээнд хоёр өдөр цахим хэлбэрээр тоглолт зохион байгуулж, олсон орлогыг малчдад хандивласан билээ.

Энэ мэтээр хувь болоод хувьсгалын ажлаа амжуулж буй Болд саяхан жүжигчин Бооёо буюу Н.Ариунболдынд зочилж унаа бэлгэнд авчээ. Харин зарим нэг нь түүний унааг унадаг дугуй гэж бодолгүй томоор төсөөлж байж гэнэ.

Ах дээрээ ирээд шинэ унаатай боллоо. Aлтан шар зам өлзийтэй байг ээ хэмээн ерөөл өргөн өөрийн эрүүл мэндэд ашигтай дугуйгаа унаад жийгээд байж дээ Болд оо.

error: Content is protected !!