ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн/ҮАБЗ/ нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томилсон тухай мэдээлсэн билээ.

Харин тус зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг. 

Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчимаа болгодог байна.

ҮАБЗ-ийн бүрэлдэхүүн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд:

  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга:

  • Ж.Энхбаяр
error: Content is protected !!