Ерөнхийлөгчийн хүргэн ДАРГА болжээ

Өчигдөр /2021.06.30/ МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Хуралдаанаар намын дотоод албан тушаалд зарим томилгоог хийсэн гэх мэдээлэл байна.

Эдгээрээс тодруулбал Б.Пүрэвдагвыг МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар томилжээ. Энэ албан тушаалыг Н.Энхбаатар хашиж байсан юм. Б.Пүрэвдагва нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн.

Харин Н.Энхбаатар өмнө нь У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан ба их хэмжээний авлига авсан гэх хэрэгт шалгагдаж байсан юм.

Түүний хүргэн Пүрэвдавга МУИС-ыг 2012 онд Улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн. Пүрэвээгийн хувьд оюутан цагаасаа л эхлэн улс төртэй амьдралаа холбосон бөгөөд цагтаа У.Хүрэлсүхийн туслах байсан ч охинтой нь дотносон хүргэний суудалд суусан.

У.Хүрэлсүхийн амин хайртай охиныг Номуундарь гэдэг бөгөөд аавыгаа өвөө болгосон.

error: Content is protected !!