Дуучин Ука: Цахим наадамд оролцож байгаа миний хувьд нэр төрийн хэрэг

Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэхээр болсонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тэгвэл наадмаар гарах арга хэмжээний нэвтрүүлгийн бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн байгаа энэ цаг үед цахим наадамд оролцож буй дуучин Ука буюу Д.Уламбаяр өөрийн үзэл бодлоо ярьсан бичлэг олон нийтээс нэлээд шүүмжлэл хүртээд байна.

Тэрбээр ярихдаа, үндэсний их баяр наадам гэдэг утгаар бид нар энэ хүртэл дэглэмээ сахиж наадамдаа бэлдсэн уяачид малчид, гээд ер нь бол үүндээ бэлдэж улсын нэгдсэн уулзалт гэж үүнийгээ хэлж болохоор.

Энэ хүртэл цаг үе амар байсангүй, бүхий цаг үед монгол түмнийхээ сэтгэлийг урлагаар болон гэгээлэг талаар нь харуулж, мэргэжлийн хяналт, онцгой байдлынханы хяналтан дор энийг зохион байгуулах нь зүйтэй, би энэ ажилд ч гар бие оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаа. Энэ бол монголчууд бидэнд бас нэгэн түүх болж үлдэнэ.

Өвчинтэй энэ үе хүртэл дэглэмээ баримталж ирсэн хүмүүсийнхээ урмыг бид тэтгэх хэрэгтэй, тиймээс урлаг уран сайхнаар тэднийхээ сэтгэл санааг өөдрөг болгохыг хичээж энэ ажилд гар бие оролцож байна. Би баяр наадмын уур амьсгалаараа ядаж сэтгэлийн тэнхээтэй болох хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс миний хувьд Ард түмэндээ урам зориг өгч тэнхээтэй байлгах гэж цахим наадамд оролцох гэж байна хэмээн ярьсан юм.

Харин түүний энэ ярианд дуртай хүн олон байсангүй. Ука ч гэлтгүй наадмын өдрүүдэд гарах нэвтрүүлгийн бичлэгт оролцож буй урлаг соёлын бусад уран бүтээлчдийг ч шүүмжилж байлаа.

Энэ мэтээр энэ жилийн цахим наадмыг шүүмжлэх хүн олон байлаа. Цаг үе хэцүү байхад баяр наадамд их хэмжээний мөнгө үрэлгэн цацаж байгаад тэд бухимдаж байгаа. Наадмын бэлтгэл ажлын хэд хэдэн бичлэг ч цахим орчинд тарсаар байгаа билээ. Үүний нэг нь 100 жилийн ойд зориулсан нисдэг тэрэгний парад байлаа.

error: Content is protected !!