П.Энхмөнх: YESNAADAM

Өнөөдөр төв талбайд иргэд Цахим наадмыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан цуглаан эхлүүлж энэ нь ч төр засгийн удирдлагуудад хүрч наадмыг хойшлуулах талаар маргааш Засгийн газраас шийдвэр гаргахаар боллоо.

Тэгвэл энэ бүх NоNAADAM гэсэн уриалгыг сөрсөн мэдэгдлийг Алдарч уяач Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх өөрийн цахим хуудастаа оруулсан ч төд удалгүй үүнийгээ устгасан байв.

Энэ жилийн хувьд наадмыг бөхчүүд болон уяачид хамгийн ихээр хүлээж байсан билээ. Жилдээ ганц удаа л улсын наадамдаа уяа сойлгоо бэлдэн хурдан хүлгүүдээ уралдуулдаг уяачид дараа жилийн наадмыг хүлээх болж байх шиг байна даа.

Төв аймгийн Баян сумын харьяат Пунцагбалжирын Энхмөнх нь 2018 онд Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн юм.

Өдгөө 36 настай П.Энхмөнхийн хувьд аавыгаа тэнгэpт oдcoноос хойш буюу 1996 оноос өөрийнхөө нэр дээр морь уралдуулж эхэлсэн юм. Түүний аав Монгол Улсын манлай уяач Пунцагбалжир aгсан ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч байсан бол П.Энхмөнх аавынхаа үйл хэргийг үргэжлүүлж, тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилдаг гэсэн.

error: Content is protected !!