Н.Батсуурь: Наадам хойшлуулахыг сонсоод бөхчүүд маш их гонсойлоо

Наадам хойшлуулах гэж байгаатай холбоотойгоор Увс нуур дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Бөхчүүд наадам болохгүй нь гээд гонсгор байдалтай оройн тоогоо хийлээ. Бүгд цаг зав бүх зүйлээ золиосолж, хичээсэн. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх байсан ч чадсангүй. Бөхчүүд, уяачид, харваачид хэцүү байна шүү дээ. Наадам хийхгүй, болохгүй гэдгээ эрт хэлчихсэн бол бид энд 20 гаруй хоног ингэж бэлтгэл хийхгүй шүү дээ. Бид чинь бас ардаа амьдралтай хүмүүс.

Манай ахмад бөхчүүд 100 жилийн ойд барилдана гэж бэлтгэлээ хийж байсан нь талаар боллоо. Аймгуудын наадам болохгүй гэхэд бүх залуучууд хотыг зорьсон. Төр засаг сошиалаар ажлаа хийж байгаад олон хүн дургүй л байна.

Энэ өвчнийг сөрж л амьдрах цаг ирсэн. Хоёр жил хөл хорионд амьдарлаа шүү дээ” гэв

error: Content is protected !!