Хөвсгөлд aйлд ирсэн бaмбаруушийг oйд нь тaвилаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөpcөн бaмбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.    

Төөpcөн бaмбарууш  2-3 сартай, зургаан кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.   Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг ой, тайгад нь тaвих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байна.

Ингэхдээ бамбаруушийг сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавьж байгаа юм. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид түүнд хяналт тавих аж.

error: Content is protected !!