ХУРД хамтлагийн БҮСГҮЙ-г жүжигчин Хулан, дуучин Дашням нар дахин AMИЛУУЛAB

VOICE MONGOLIA шоугаар олноо танигдсан гүндүүгүй монгол эрийн төрхийг төлөөлөх болсон дуучин Э.Дашням жүжигчин Б.Хулан нар романс үүсгэсэн үү гэх явган яриа гараад байсан билээ.

Тэгвэл тэдний романс уран бүтээлийн хамтрал байсан бөгөөд жүжигчин Хулан түүний дуулсан дууны клипэд дүр бүтээжээ.

Энэ удаад тэд ХУРД хамтлагийн БҮСГҮЙ дууны шинэчилсэн хувилбарыг гаргажээ.

Албан ёсны эрхтэйгээр дуулсан Дашням уг дууг тус хамтлагийн гоцлол дуучин Д.Төмөрцогийн хамтаар хоршин дуулжээ.

Эртний нэгэн хит болсон энэхүү дууны шинэчилсэн хувилбар болоод дууны клип ч үзэгчдэд тун их таалагдаж байгаа аж.

Уран бүтээл дээр романс үүсгэсэн тэдний харилцаа дэлгэцийн өмнө нарийн учраа тайлж байна.

error: Content is protected !!