Дуучин Үүрээ урлагтаа эргэн ирнэ гэв

Ая зохиогч Балхжавын ачаар олонд танигдан нэг хэсэгтээ л од болсон дуучин Үүрээ буюу М.Үүрцайх cyрaг тaсраад yдаж байна.

Уг нь хоолойн чадал сайтай дуучин гэлцдэг ч харамсалтай нь төдийлөн уран бүтээл хийхгүй явсаар дуучин гэдэг нэрнээсээ хүртэл хагацах дөхөж байгаа Үүрээ эргэн ирж байгаагаа зарлажээ.

ШИНЭ САРЫН МЭНДЭЭ! ДУУЧИН ҮҮРЭЭ БАЙНА. ТА БҮХНИЙ МИНЬ АЖИЛ ҮЙЛС НЬ БҮТЭМЖТЭЙ САЙХАН, ИНЭЭД БАЯРААР ДҮҮРЭН ӨДӨР БАЙХ БОЛТУГАЙ. УДАХГҮЙ ШИНЭ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ УУЛЗАХ БОЛНО хэмээн тэрбээр өөрийн цахим хуудастаа бичсэн байв.

Чиний хайранд, Чамайгаа санахаар зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хамгийн сүүлд 2018 онд уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж хайрын дууны романсаа эгшиглүүлэхээр болсноо зарлаж байсан. 

Тэд хоёрдугаар сарын 14-нд Валентиний өдрийг тохиолдуулан үнэнч сонсогч нартаа зориулан Happy Valentin’s Day нэртэй тоглолт хийснээс хойш нам жим байсан билээ.

error: Content is protected !!