Замын Үүдэд ачааны бөөгнөрөл үүсэхэд нөлөөлсөн АРИУТГАЛ-н хаалга нэг иймэрхүү

Замын-Үүд Эрээний хил дээр монголчуудын ачаа олон сараар гацаж, бөөгнөрөн, иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл учирч байгаа билээ. Үүний улмаас ачаа тээврийн хөлс өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдэж, Замын-Үүдээс Эрээн рүү том тэрэг ороход цөөндөө 20 гаруй хоног дугаарлан зогсож байгаа билээ.

Эрээний хил дээр монголчуудын ачаа гацаж буй гол шалтгаан нь стандартын ариутгалын хаалга гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд айчлах үеэр албаныхан учирлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ийм юмаар ариутгахаар чинь аргагүй шүү дээ гэж зэмлэв.

Тодруулбал, БНXАУ-ын зүгээс Мoнгол Улсад хaлдвар их байна, стандартын ариутгалын хаалга барих шаардлага тавьжээ. Гэтэл цaр тaxалтай хоёр жил гаруй тэмцэж, бэлдэж буй Монгол Улс ариутгалын хаалга барилгүй удсаны улмаас монголчуудын захиалсан бараа Эрээний хил дээр олон сараар гацан, хаана хаанаа хүндрэл учирсаар байна.

error: Content is protected !!