Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалаас болж Наадмыг хойшлуулаагүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид бүх хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавих боломжгүй тул иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Цаашдаа илүү дасан зохицож эдийн засгаа босгох тал дээр улс орноороо нэгдмэл байх хэрэгтэй.

Газрын тосны компаниудтай хийсэн тогтвортой байдлын гэрээ 12-р сарын 31-нд дууссан. Цаашид вакцины бүтэн тунд хамрагдалтыг 60 хувьд хүргэх хүртэл үнээ барихыг хүссэн. Бид өнөөдөр 60 хувьдаа хүрсэн.

Наадмыг жагсаалаас болж шийдээгүй. Наадмаар 16 мянган хүн цуглаж эpсдэл үүсэхийг халдвар судлаачид хэлсэн. Олимп хүртэл хойшилж болсон тул наадмаа ч хойшлуулж болно.

Бид 14 хоногийн турш долоодугаар сарын 1-н хүртэл харъя гэсэн. Долоодугаар сарын 1-нд хурал болж эpcдэлтэй гэж үзэж байна гэсэн тул хойшлуулсан. Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаас болсон зүйл шүү.

Баяр наадамтай холбоотой асуудлыг бид эрт шийдсэн. Цахимаар наадамд хийнэ бусад газрыг хараад эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн.

Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүст тэр болгонд гарч ирж мэдээлэл хийж ярих, ялангуяа Ерөнхий сайдын хувьд байнга ярилцлага өгөөд байх цаг ч байхгүй. Гол шийдлүүд манай өрөөнд яригдана. Харин зарим мэдээлэл буруу ойлгогдох, цахим ертөнцөд таcлагдаж хүрсэн байж магадгүй.

error: Content is protected !!