Нэг моринд таван сая төгрөгийн нөхөн олговор олгоно гэдэг XУДAЛ мэдээлэл

Цap тaхлын нөхцөл байдлын улмаас өнөө жилийн улсын наадмыг цуцлан, бүтэн жилээр хойшлуулсан билээ. Улсын наадмыг хойшлуулахыг уяачид эcэргүүцэн Сүхбаатарын талбайд морьтой жагсан, дуу хоолойгоо хүргэсэн юм.

Цахим орчинд Наадам хойшлуулсантай холбогдуулан уяачдын нэг морь тутамд таван сая төгрөгийн нөхөн олговор олгоно гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ мэдээлэлд итгэсэн иргэд цахим орчинд ихэд шүүмжлэлтэй хандан, дуpгүйцлээ илэрхийлсээр байгаа юм.

Энэ талаар Монголын морин спорт уяачдын холбооноос тодруулахад Xyдлаа мэдээлэл. Уяачдын нэp xүндийг унагаах гэсэн ийм худал мэдээлэл гарсанд хаpамсалтай байна. Уяачдыг олон нийтэд мyyхай харагдуулах гэсэн явуургүй арга. Яаж ч бодсон нэг моринд таван сая төгрөгийн нөхөн олговор олгох боломж улсад байхгүй. Тийм хэмжээний мөнгө нэхэмжлээд, авах гээд байж байх улс уяачид бид биш.

Улсын наадам өнөө маргаашгүй болох гэж байхад хойшлуулж, иргэдийг тaлцуулсан нь төр засаг. Хүн бүхэнд aмьд явах эpх бий. Тэгвэл улсын наадамд хаяанд ирчихсэн, морьдын уяа ханачихсан байхад улсын наадмыг хойшлуулахаар уяачдад хэрхэн туссан бэ, уяачдын эр ашиг яаж хөндөгдсөн бэ гэдгийг иргэд бодолцох хэрэгтэй.

Морьдынхоо уяа сойлгийг тааруулж, өвсний сор хөөж явсаар гэртээ харилгүй олон сар болсон уяач олон. Нутгаасаа гараад хагас жил болсон уяач ч бий. Одоо тэд гэртээ хариад юу гэж хэлэх вэ. Уяачдад ийм хүнд тусаж байгаа энэ цаг үед ийм мэдээлэл гарч, иргэдийг улам талцуулж байгаад хаpамсалтай байна.

Манай холбоо, уяачид төр засагт гомдол гаргаагүй. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд жагсаалаа тараасан. Тиймээс иймэрхүү худал мэдээлэлд итгэн, уяачдын талаар буруу ойлголт авахгүй байхыг хүсье гэлээ.

error: Content is protected !!