Ц.Ганзориг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ

Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байгаагаа өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар, Засгийн газар, Улсын онцгой комиссын мэдээллийг миний орны хүн томилогдтол Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгсөөр байна. Та бүхэнд талархлаа гэжээ.

Түүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч алба руу шилжихээр ажлаа өгсөн гэх яриа гарсан юм.

error: Content is protected !!