Улстөрөөс холдсон Номтойбаяр УРАЛДААНЫ машин сонирхон Орос улсад явна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ОХУ-д зохион байгуулагдаж буй Бартаат Замын Авто спортын ОУ-ын тэмцээнд оролцож байна

ОХУ-ын Эрхүү хотод зохиогдох Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчин оролцохоор эх орноосоо хөдөлсөн билээ.

Тус тэмцээн нь 16 даваатай ба шавар, ус, уулын оргил гэх мэт байгалийн бүхий л бартааг туулдагаараа онцлог аж. Мөн байгаль орчныг сэвтээхгүйн тулд шинэ зам хийхгүй, өвөлдөө ашиглагддаг, уулын замаар уралддаг байна.

Ийнхүү улстөрөөс холдсон Номтойбаяр автомашины хоббидоо хөтлөгдөн уралдааны зам дээр анхаарлаа хандуулах болжээ.

error: Content is protected !!