Хоёр Ганаагийн хоршил

Өнгөрсөн сард Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан жүжигчин Д.Ганцэцэг болон жүжигчин А.Ганчимэг нар Хувьсал продакшнаас өрх тусгаарлан Аримун нэртэй продакшн байгуулж, анхны уран бүтээл болох Халуун зүрх  кино гаргаснаас хойш төдийлөн шинэ соргог зүйлс дуулгасангүй.

Аримун продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох Халуун зүрх уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажилласан юм.

Жүжигчин Ганцэцэгийн хувьд хамгийн сүүлд Ододтой бүжиглэе шоунд үзэгч олноо нэлээд харагдсан.

Харин жүжигчин А.Ганчимэгийн хувьд сошиал орчинд үргэлж л сайн ээж, охиныхоо сайн хамтрагч гэсэн дүр төрхийг илүү харуулан хувийн амьдралдаа л анхаарлаа хандуулж буй бололтой.

Тэгвэл жүжигчин бүсгүйчүүд өөрсдийн цахим хуудсаа хамтарсан зургаараа чимжээ. Цар тахлын энэ үед уран бүтээлч бүр л тэр бүр идэвхигүй хүлээлтэнд байгаа, Тиймээс тэдний шинэ бүтээл хэзээ төрөн гарахын хэн ч таашгүй бололтой.

error: Content is protected !!