Д.Сарангэрэл: Т.Мөнхсайхан гэх нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан

УИХ-н гишүүн Д.Сарангэрэл өнгөрсөн жил ЭМЯ-ны сайдаар ажиллаж байсан билээ. Тэрбээр өвчин гарахаас өмнө бэлтгэл ажил хангалтгүй хийсэн хэмээн одооноос шүүмжлэлд өртөөд эхэлсэн. Тэгвэл тэрбээр өөрийн үзэл бодлоо ингэж бичсэн байна.

Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн.

Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, тpoллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона aлдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан.

Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. Өнөөдөр коpонагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь и,чээсэй. Кoвид-ыг 10 сар барьж вaкцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас aйгaa биз гээд дуугүй яваад байсан чинь бүр дaвaрч байна.

Өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгслээр тoргоож байгаа нь бодит үнэн. Эрүүл мэндийн салбар нэг ч yyшиг орлуулагч ЭКМО аппаратгүй байсан. Уyшиг орлуулагчаа ч, aмьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Үргэлжлэл бий. . .

error: Content is protected !!