Жижигхэн Жерри зураг дээрээ өндөр гардаг гэв

Рекет, One night, ТҮЦ-ний охид, Aldar and Jerrу зэрэг кинонд тоглон өөрийн гэсэн дэмжигч, үзэгчтэй болсон жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй.

Хошин урлагийн Эмоци хамтлагт харьяалагдаж яваа тэрбээр хоёр жилийн өмнө нярайлж хүүтэй болсон билээ. Харин саяхнаас эргэн урлагийн ажилдаа орох болсон билээ.

Хамгийн сүүлд тэрбээр Ододтой бүжиглэе шоуны финалд шалгарч байсныг үзэгч олон сайн мэдэж байгаа байх.

Өхөөрдөм дүр төрх, хөгжилтэй харц, сэтгэл татам үзэсгэлэн гоо жүжигчин бүсгүй зураг дээрээ үе үехэн байгаагаас том гардаг гэнэ. Харин жижиг Жерриг өндөр харагдуулж зураг дардаг нууц зурагчин нь л их авьяаслаг нэгэн бололтой гэж түүний дагагч нар ярьдаг байна.

error: Content is protected !!