Фантастик продакшны залуус бүх хүнд нээлттэй ДҮРийн сонгон шалгаруулалт зарлажээ

Кино урлагийн салбарт шинэ шатыг бий болгосон орчин цагийн уран бүтээлчид бол Фантастикийн залуусыг нэрлэх байх.

Өнгөрсөн хугацаанд Маш нууц, Зүрхний хилэн, Байтаг Богд, 37-р Точка, ЗУРА зэрэг киногоо дэлгэцнээ гарган үзэгч олноос өндөр үнэлгээ авсан тэд шинэ бүтээлдээ оржээ.

Дэлхий нийтийг хамарсан цap тaxлын дэгдэлт намжаагүй байгаа учир энэ удаад тус бүтээлдээ оролцох дүрийн болоод киноны арын албаны сонгон шалгаруулалтаа цахимаар явуулах болсноо зарлажээ. Тэд энэ удаад түүхэн киноны ажилдаа орсон байна.

Харин энэхүү сонгон шалгуурлалтаас зөвхөн өөрсдийн албан ёсны fantasticproduction.mn вэб сайтаар хүлээн авах аж.

Хэрэв та түүхэнд кинонд тоглохыг хүсч байгаа бол тус сайтад хандан өөрийн мэдээллийг 7-р сарын 18-наас өмнө илгээгээрэй гэж мэдээлэл хийсэн юм.

Сонирхуулж хэлэхэд, тэдний шинэ бүтээл түүхэн кино учир эрчүүдийн хувьд урт үс давуу болохоос гадна буурал үстэй хүмүүс, хүүхдүүдийн дүр мөн хэрэгтэй гэж тэд ярьсан юм. Үүнээс гадна морь унах гэх мэт давуу талуудаа мэдээлэлдээ сайтар дурьдахыг хэлсэн юм.

error: Content is protected !!