Чапи, Суурь нар АЛТАН гадас одонгоор энгэрээ мялаажээ

20 гаруй жил Пароди буюу элэглэх урлагийг хөгжүүлж, Чапи&Суурь хамтлаг байгуулж байсан Х.Ихбаяр болон Ш.Батсуурь нар өнөөдөр АЛТАН гадас одонгоор энгэрээ мялаажээ.

Тэдний энэхүү одонг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулан өгсөн байна.

Шагнал авсан сэтгэгдэлээ илэрхийлж Батсуурь бичихдээ, Ихбаяр буюу Чапи ахтайгаа хамт төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнууллаа. 1990-д оны зах зээлийн шуурганд үгүй болсон Элэглэлийн урлагийг хамтдаа сэргээн хөгжүүлж 20 жил уран бүтээлээ хүргэж ирлээ.

Энэ бүхний ард үргэлж хамт байдаг ах дүү хамаатан садан найз нөхөд ажлын газрын хамт олон багш сурган хүмүүжэлгч нартаа болон халуун алаг ташилтаар үргэлж урам өгдөг үзэгч түмэндээ баярлалаа.Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй инээж явахдаа жаргалтай улс хэмээжээ.

error: Content is protected !!