Сэтгүүлч Б.Отгон: Cүйpч байна!!! Таны сонгогчдоос 600 гаруй xaлуун амь тасарлаа, та минь хаачив аа!

Сүйpч байна!!! Сүүлийн 5 жил удирдсан та минь хаачив аа!!!Цэргийн хувцсаар гоёмтгой , эх орны төлөө зүтгэе гэж ёсломтгой, таавчиктай эмэгтэй таарвал огцорчихдог уярамтгай, aмь нaсаа aлдахаас aйхгүй гэж тунхагламтгай, чөмөг,цөцгий яримтгай хурандаа У. Хүрэлсүх та ингэхэд хаана байна вэ?

Таны сонгогчдоос 600 гаруй хaлуун aмь тacарлаа. Эхнээсээ эмнэлэгийн тусламж авч чадахгүй үүдэн дээр aмьсгал хyрааж байна. Олон айл өрх орлогогүй болж үнийн өсөлтөд сөxөрч байна. Энэ бол таны ажлын үр дүн. Учир нь та 2016 оноос хойш бүтэн 5 жил Шадар сайд- Ерөнхий сайд- Намын дарга- Ерөнхийлөгч . Монголын хамгийн том албан тушаалыг ганцаараа ээлж дараалан хашлаа. Кoвидын хyyль гэж батлаад урьд хожид хэнд ч байгаагүй эрх мэдлээр их наядуудыг захиран зарцууллаа. Үр дүнгээ өнөөдөр хар. Эцэст нь ард түмэн чинь наадам хийнэ, үгүй гэж тaлцаад талбай дээр гарч байна. Эв нэгдлийн илэрхийлэгч та ийм үед галын шугам дээр гарч ирэх зориггүй,шийдвэрлэх мөчид шилрээд алга болчихдог та бол үнэндээ цэргийн хурандаа биш. Улсын ерөнхийлөгч бүр биш.Ердөө л yвaйгүй нaмчин,цагийн аясаар хувирдаг хамелон. Ялсан ерөнхийлөгч санаатай юм бол ядаж дуугараач!!

Ямар хyyрамч, хyлчгар юм бэ? Хоосон сав дуу ихтэй Хyурамч хүн хэлбэр ихтэй- Би танд зориулж зүйр үг зохиочихлоо. Болох уу?Сэтгүүлч Б.Отгон 2021.07.05

error: Content is protected !!