Л.Энх-Амгалан: Есдүгээр анги төгссөн хүүхдүүдийн хувь заяаг өөрт нь даатгаад хаячихаж болохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын талаарх байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Заавал эзэмших ёстой боловсролыг 12 жил болгох нь Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой гэж би үзэж байгаа. Манай улс хоёр том гүрний дунд байдаг. Энэ том гүрнүүд хэдэн хүн амтай билээ. Бид гуравхан сая гаруй хүн амтай. Иймээс иргэдээ хамгийн мэдлэгтэй, чадвартай болгох чиглэл рүү л анхаарах ёстой.

Ажилчин анги бэлдэнэ гэдэг энэ тогтолцооноос салмаар байна. Өнөөдөр есдүгээр анги төгсөөд 8000-10,000 хүүхэд МСҮТ-д ороод 2,5 жил сурдаг. ЕБС-ийнхаа үзэх ёстой хичээлийн 40 хувийг үздэг. МСҮТ-ийн хичээлийн хөтөлбөрийг 100 хувь гэж үзвэл үүнийхээ 50 хувийг үздэг. Ингээд ийм нэг хагас дутуу боловсролтой болоод төгсөж байна.

Тэгээд 2,5 жил сурчхаад хөдөлмөрийн зах зээл дээр очихын тулд зургаан сар хүлээнэ. Яагаад гэвэл 18 нас хүрээгүй. Тийм учраас есдүгээр анги төгссөн 8000-10,000 хүүхдийн хувь заяаг яавал яаг гээд өөрт нь даатгаад хаячхаж болохгүй.

Бид 10-12 дугаар ангид нь МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудыг нь дагуулсан төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж байж чадвартай, мэдлэгтэй залуучуудыг бий болгоно” гэлээ.

error: Content is protected !!