МУГЖ.С.Дамдин тэнгэpийн оpноо заларчээ

Их замын эхэнд киноны Хөх Чоно зэрэг олон сайхан монгол эрийн дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн МУГЖ.С.Дамдин тэнгэpийн оpноо заларчээ.

Совдын Дамдин 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун өвөрт төржээ.

Тэрбээр 1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажилласан. 2010 онд гавъяат жүжигчин цол хүртсэн. Мөн Оросын Холбооны Буриад улсын гавъяат жүжигчин.

Театрын тайзнаа тоглосон жүжгүүд Любовь Яровая-гийн Кутов, Наянчулууны ой-н Эрдэнэ-Очир, Өрсөлдөөн-ий Тулгаа, Анхны тулаан-ы Лепешинский, Хөөрхий дээ, Марат минь-ийн Марат, Арын албаныхан-ы Сүхбаатар жанжин, Нүд-ийн Дугар, Цаг өөр болжээ-гийн Ваган, Би яагаад-ын Чагнаа, Хоёр эзний ганц зарц-ын Бригелла, Хурлын дараа-гийн Сүхээ, Бумбат эрдэнэ-ийн Дорж, Аз жаргалын эрэлд-ийн Геннадий, Нэгэн нярвын паян-ы Дорж, Буурай аав-ын Буянтогтох, Их авхай-н Амгалан, Унаган хайр-ын Чагдал, Шинэ зам-ын Сүхбаатар, Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага-ын Эрнесто Рохос, Гургалдайн дуут шөнө-ийн Фирсов, Байцаагч түшмэл-ийн Осип, Нулимсны наадах инээд-ийн Дэмчиг, Буцах хаяг-ын Нямбуу, Халуун газар-ын Баасан, Амин булаг-ийн Донгой, Тaмын дурлал-ын Кебот, Ромео Жульетта-гийн Эскаль ван, Цахлай-н Шамраев, Эрлэгийн данс-ийн Жанчив, Саран хөхөө-гийн Дэрэм, Шөнө амталсан нулимс-ын Халзангийн дүр гээд түүний бүтээсэн зөвхөн театрын олон арван бүтээлийг дурьдаад баршгүй билээ.

error: Content is protected !!