Ихэр хүүхдийн ээж болж завгүй болсон жүжигчин А.Гэрэлцэцэг ажилдаа эргэн oржээ

Хошин урлагийн Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг өнгөрсөн тавдугаар сард Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан билээ.

Тэрбээр өнгөрсөн хэдэн жилд уран бүтээлээсээ түр засварлаад байсан. Учир нь шинэхэн ээжийн ажилдаа ороод завгүй байсан талаараа ярьж байсан.

 ихэр хүүхдийн зулай үнэрлэн завгүй ээж болсон Гэрлээ энэ зунаас хамтлагтаа эргэн нэгджээ. Маск продакшний уран бүтээлчид Оранж энтертайменттэй хамтран #No_wi_fi_Zone конентийн зураг авалтаа эхэлж, тун удахгүй үзэгчдэд хүргэхээр болжээ.

Завгүй ээжийн ажлаа түр орхин уран бүтээлдээ орсноор Маск продакшн хуучин багаа эргэн нэгтжээ. Маск продакшний хувьд өнгөрсөн 16 жилийн хугацаанд хамтлагаас нь нэг ч гишүүн нь гараагүй гэдгээрээ онцлогтой байгаа аж.

Жүжигчин Гэрлээгийн хувьд нууцлаг амьдралаа ил болгон хань нөхөртэйгээ олны өмнө үе үе ил гарах болсон билээ.

Тэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлсэн. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гаалийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой.

error: Content is protected !!