Г.Ундармаа: Зочиноороо аяга тавгаа угаалгадаг айлд ээж нь охиноо бэр болгож өгөхгүй, охиноо ээж нь хангалттай гэрийн ажилд сургаж өсгөсөн

Жүжигчин Г.Ундармаа чадварлаг эмэгтэйгээс гадна сайн үйлсийн аяныг байнга хийж явдаг нэгэн.

Тэрбээр насанд хүрсэн том охинтой бөгөөд Бэрцэцэг охиноо сайн хүмүүжүүлж өсгөсөн хэмээн хаана ч ярих дуртай нэгэн. Жүжигчин одоогоос гурван жилийн өмнө цахим хуудсаар дамжуулж дараах захиасыг охиндоо зориулан оруулж байжээ.

Тэрбээр бичихдээ, Найз залуугийнхаа гэрт очиж хоновол охин үр минь чи юуг ч битгий хийгээрэй. Тэд чамайг минь хүндлэх учиртай. Чамайг минь дайлж хамаг бүхнээ барьж дээдлэх учиртай. Охин үр минь өгсөн хоолыг нь амтархан идчихээд талархаарай.

Зочиноороо аяга тавгаа угаалгадаг айлд ээж нь охиноо бэр болгож өгөхгүй. Учир нь охин минь ширээнээс нь талархаад л босоорой. Гэртэй хонуулчихаад өглөө нь босоод чамаар минь цай бэлдүүлэх гэвэл охин минь гүйгээд гараад ирээрэй.

Зочноороо цай бэлдүүлдэг, охин минь хийх ёстой юм шиг ойлгодог айлд охиноо бэр болгож өгөхгүй ээ. Миний охин айлд анх очвол юуг ч битгий хийгээрэй. Ихэмсэг агаад ялдам байгаарай. Охиноо ээж нь хангалттай гэрийн ажилд сургаж өсгөсөн учир чамайг минь хэн ч шүүх эрхгүй. Айлын хүн болоод харин хадмуудаа хоол ундаар битгий таслаарай охин үр минь… хэмээн захиж байжээ.

Харин одоо бол жүжигчин бүсгүйн ганц охин хэдийнэ айлд бэр болж очих насанд хүрчээ. Тиймээс тэрбээр ээжийнхээ захиасыг биелүүлэн хэн гэгч азтай аавын хүүгийн хань болох вэ гэдгийг цаг хугацаа л харуулах болов уу.

error: Content is protected !!