Монгол инженерүүдийн бүтээсэн БИД БҮТЭЭВ тусгай зориулалтын автомашинуудыг хүлээлгэн өглөө

Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийнхны шинээр зохион бүтээсэн Бид бүтээв тусгай зориулалтын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 

Батлан хамгаалах салбарын хэмжээнд зэвсэг, техникийн засвар үйлчилгээг гардан гүйцэтгэхээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, лацны дардсаас эхлээд төрөл бүрийн хyтга мэc, xээрийн халуун тогоо, засварчдын зөөврийн сууц зэргийг урладаг үйлдвэрлэгч буюу техник, технологи, инновац, сайжруулалт, зэвcэглэл техникийн хөгжлийг тодорхойлдог тус хамт олон түүхт ойн хүрээнд 3 загварын 4 төрлийн 25 нэгж тусгай зориулалтын автомашин үйлдвэрлээд байна.

error: Content is protected !!