Загвар өмсөгч Г.Оюунгэрэл ЖАРАН нэртэй брэндээ гаргажээ

Загвар зохион бүтээгч KADR болон загвар өмсөгч Г.Оюунгэрэл нар хамтран тэй хамтран ЖАРАН нэртэй шинэ цуглуулгаа танилцууллаа. 

Загвар ертөнцөд Азийн хатан хаан хэмээн нэрлэгддэг ТОП модел Г.Оюунгэрэлийг өнгөрсөн өвөл нэгэн нэвтрүүлэгт орсоноос нь хойш ЖАРАН гэх хоч зүүх болсон. Учир нь жаран жил буюу нэг жаран хугацааг эндүүрч тайлбарласнаар олны анхааралд өртөж байсан билээ.

Тэгвэл санамсаргүй хэлсэн энэ үгээрээ ийнхүү шинэхэн цуглуулгаа нэрлэжээ.

No fashion Show уриан дор бүтээгдсэн  ЖАРАН нэртэй загвар нь 60 хувцаснаас бүрдэх бөгөөд энэ сарын 9-14-нд KADR boutique дээр худалдаалах аж.

Тус загварын цуглуулгын зураг авалтанд мөн загвар өмсөгч С.Төгс оролцсон бөгөөд ЖАРАН хэмээх алдартай бичлэгт нь тэрбээр мөн хамт байсан билээ.

error: Content is protected !!