Hьюанс хамтлагийн ахлагч М.Амарсанаа: Зах дээр наймаа хийхээсээ юу гэж ичих вэ дээ

Дэлхий нийтийг хамарсан цaр тaxлын дэгдэлтийн энэ үед олон салбаруудын үйл ажиллагааг хаасан бөгөөд манай улсын хувьд хамгийн удаанаар үйл ажиллагаа нь зогссон салбар бол урлагийнхан гэж хэлж болно.

Урлагийн хүмүүс бусдын л адил нэгэн учир тэд амьдрахын тулд өөр төрлийн олон ажил хийж байгаа. Үүний нэг жишээ нь Нюанс хамтлагийн ахлагч М.Амарсанаа.

Түүний талаар цахим орчинд мэдээлэл тарж, хайран дуучин зах дээр наймаа хийж байна, гадаадад байсан бол дуурийн урлагийн энэ дуулаач ингэж явахгүй дээ хэмээн халаглах хүн олон байлаа.

Нюанс хамтлагийн ахлагч М.Амарсанаа Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэн, аяны хэрэгсэл худалдаж байна. Урлагийн тэр тусмаа сонгодог урлагийн салбарын нүүр царай болсон уран бүтээлч наймаа эрхлээд явж буйд халаглах, харамсах хүн цөөнгүй. Түүний хувьд гэр бүлийн бизнэсээ дэмжин өөрөө ийн гар бие оролцон ажил хйиж байгаа юм.

Тэрбээр энэ талаараа ярихдаа, Би бусдын л адил хүн. Ардаа амьдралтай, ар гэртэй, аав хүн. Уран бүтээлч, дуучин хүн ийм ажил хийж яагаад болохгүй гэж. Урлагийн гэлтгүй бусад салбарын тод одод, алдартай уран бүтээлчид ч мөн адил давхар бизнес эрхлэх нь түгээмэл. Олонх айл гэр бүлийн бизнестэй. Тиймээс би эмзэглэх ер шаардлагагүй. Ар гэрээ авч явж, алаг үрсээ юугаар ч дутаахгүй, эрүүл саруул, боловсролтой өсгөх нь миний үүрэг шүү дээ.

Дуучин, уран бүтээлч гээд цэмцэгнээд, бусдаас и,чин, арагшаа суугаад байвал гэр бүлээ яаж тэжээх юм бэ. Би бусдын хийдгийг л хийж явна, юунаас нь ичих вэ дээ. Амараа ганцхан ийм ажил хийж, гэр бүлдээ туслаагүй. Надаас өөр хэн нэгэн байсан бол цaр тaхлын xүнд үед гэртээ зүгээр суулгүй, ийм ажил хийх л байсан хэмээжээ.

error: Content is protected !!