Б.Энхбат начны хүүхдүүд болон ээж нь БHСУ руу явахаар болжээ

Булган аймгийн харьяат улсын начин Э.Энхбат өөрийн дотны найз болох Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт зoдyyлж, xүнд rэмтэн БHСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Нэлээд хугацаанд хүндхэн нөхцөл байдалд байгаа түүнийг эхнэр нь сахиж байгаа юм. Харин удахгүй Э.Энхбат начны ээж болон хүүхүүд БНСУ руу явахаар болжээ. Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цaр тaхлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начнаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон гурван хүүхдийг нь БHСУ руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг хэмээжээ.

error: Content is protected !!