Загвар өмсөгч Энхболд СТА болжээ

Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Э.Энхболд салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн. Загвар өмсөгч Энхболд буюу Индиго Салбарын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнуулжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн сэтгэгдэлээ бичихдээ,

Салбартаа тасралтгүй 15 жил ажиллаж, тив дэлхийн олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гарган амжилттай оролцож, загварын салбарын хөгжилд өөрийн хувь нэмэр орон зайг бий болгож, үндэсний үйлдвэрлэл брэндийг хөгжүүлж, Монгол хүний оюуны бүтээл өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсад үнэлүүлэн экспорт хийж, шинэ залуу үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлж буйг минь үнэлэн энэхүү хүндэт тэмдгээр шагнаж байна гэж ойлгон хүлээн авлаа.

Цаашид хийж бүтээх өрнүүх их ажил хөдөлмөрт минь ташуур өгсөн сайхан үйл явдал гэж билэгшээж байна.

Монголчууд минь энэ хүнд цаг үеийг итгэл сэтгэлийн хүчээр давж гараад хотлоороо баяр жаргалтай байхын сайхан ерөөлийг дэвшүүлье!!!

Ингээд Индигон СТА боллоошдээ! хэмээжээ.

error: Content is protected !!