Самрын гурван толгой Монгол ардын дууг ЭРОTИK дүрслэлтэй болгосон уу

Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Болдбаатарын Алтанжаргал ардын дуу голчлон дуулж сонсогч олны чихэнд хүрсэн хэд хэдэн аялгуут дуутай уран бүтээлч.

Тэрбээр хамгийн сүүлд Монгол ардын богино дуу САМРЫН ГУРВАН ТОЛГОЙ дууг шинэчилж хүргэжээ. Түүний хувьд орчин үеийн хэмнэл, аялгууг дуундаа шингээн сонсогчдод тун их таалагджээ.

Харин түүний дуулсан дууны клип нь үзэгч олныг хоёр хуваасан байна. Орчин үеийн хэмнэлдээ тохируулан эмэгтэй хүний гоо сайхныг тусган харуулсан дүрслэлийг харуулсан юм.

Үүнийг харсан зарим нь маш гоё шинэлэг байна гэсэн бол зарим нь xэтрүүлэг нь ихэдсэн монгол ардын дууг гyтaaлаа гэх нэгэн ч байлаа.

Дуучин Алтангэрэлийн хувьд 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд гадаад улсад морин циркийн жүжигчнээр ажиллахаас өгсүүлээд залуу хүний хувьд олон янзын хийж явсан ч 2012 оноос уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлэхээр шийдэж, Дүүриймаа хэмээх мартагдах шахсан ардын сайхан дууг сэргээн дуулсан нь Монгол түмний сэтгэлд их хүрсэн юм. Түүнээс хойш Б.Алтанжаргал Идэр жинчин (2017), Төгөлдөр 6 Маа (2018) зэрэг ардын болон уртын дууны хоёр ч бие даасан цомог гаргаж, дуунууддаа олон арван клип хийн олонд толилуулаад амжжээ.

error: Content is protected !!