Ододтой бүжиглэе шоуны анхны ялагч болж байсан хөтлөгч Ууганаа анхны шивээсээ хийлгэжээ

Жүжигчнээс илүү хөтлөгчийн карьераар амжилт олж, түүндээ ч урамшсан Э.Ууганбаяр реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, шоуг хөтлөн явуулдгаар нь үзэгчид сайн мэднэ.

Үргэлж л чамин ганган төрхийг харуулдаг тэрбээр өдийг хүртэл нэг ч шивээсгүй нэгэн байжээ. Одоогийн залуусын дунд шивээсгүй хүн ховор. Тэр дундаа урлагийнхан бол бүгд л нууцлаг шивээстэй гэхэд болно.

Тэгвэл Ууганаа ийнхүү анх удаагаа өөрийн бие дээрээ шивээс тамгалав. Харин түүний анхны шивээс иймэрхүү дүрс аж.

Сонирхуулж хэлэхэд тэрбээр 2009 онд TV5 телевизээс санаачлан зохион байгуулсан Ододтой бүжиглэе шоуны анхны хувилбар тэмцээнд түрүүлэн Хайнанд долоо хоног амрах эрхийн бичиг, Тоёото маркийн машины эзэн болж байжээ.

IST toyoto маркийн 2002 оны хамгийн сүүлийн үеийн загварын машинаар шагнуулсан тэрбээр шагналын машинаа эхнэртээ бэлэглэж байжээ.

Тухайн үеийн Ододтой бүжиглэе шоуны анхны ялагч болсон жүжигчин, хамгийн эрэлттэй хөтлөгч Э.Ууганбаяр Ододтой бүжиглэе 2, 3 шоуг хөтлөн цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүргэж байсан юм. 

error: Content is protected !!