Ангуучийн ДЭЭЛТЭЙ төрх таалагдаж байна уу

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан Ододтой бүжиглэе шоуны ялагчаар Ангууч хочит Б.Баттөр ялснаар олны анхааралд ихээхэн өртөж байсан нь саяхан.

Залуусын дунд ихээхэн танигдсан ч телевизийн шоунд оролцсноороо өөрийн дэмжигч нар нь улам ихээр нэмэгдсэн гэхэд болно.

Энэ удаад тэрбээр дээлтэй төрхөөрөө цахим орчинд бас л нэг ярианы сэдэв болоод амжив. Үргэлж л шинэлэг төрхийг харуулахыг хичээж хувцасладаг тэрбээр энэ удаад үндэсний хувцасаараа гангарчээ.

Зава Дамдин гэгээнтний дүр хэмээх Н.Осгонбаяртай хамт авахуулсан зураг дээр дээлний бүс хүмүүсийн гол анхаарлыг татсан байна. Ямартаа ч өргөн бүс нь одоо цагийн шинэ загвар бололтой. Харин үүнийг таашаах нэгэн байхад хэтэрхий эмэгтэйлэг харагдуулж байна гэх нэгэн ч байлаа.

error: Content is protected !!