Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан AРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртэхээр болжээ

Чингис Хаан хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан Монгол Улсын Aрдын Жүжигчин цол хүртэхээр болжээ.

Дашзэвэгийн Жаргалсайхан (Чингис Жагаа) нь Монголын софт рок хөгжмийн Чингис хаан хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Гавьяат жүжигчин юм.

Түүнийг Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг хэмээн хэвлэл мэдээллийнхэн, хөгжмийн хүрээнийхэн үздэг. Тэрбээр Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч бөгөөд 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ. 

Түүний хувьд Монголын рок попын гэр бүлээс төрсөн анхны Aрдын Жүжигчин цол хүртсэн эрхэм болж байна.

error: Content is protected !!