Дуучин Наагийг хүрээлсэн COVER GIRLS хэн бэ

Нэгэн ярилцлагадаа, Би муу уран бүтээл хийхийг хүсдэггүй хэмээн ам бардам ярьж байсан залуу бол Улсын филармонид уригдан гоцлол дуучнаар ажиллаж буй дуучин Наагий буюу Н.Наранбаатар юм.

Түүний хувьд үнэхээр л үе үехэн уран бүтээл гаргадаг ч час хийсэн хит дуу гаргаж, чанартай уран бүтээлч гэдгээ харуулсаар яваа.

2018 онд хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай хамтран Итгэл, Саран гэх уран бүтээлүүдийг гаргасан бөгөөд Итгэл дуу нь Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтад 3 долоо хоног дараалж тэргүүлсэн бол Саран дуу нь уг жагсаалтад 2 долоо хоног тэргүүн байр эзэлсэн гээд түүний хамгийн сүүлийн уран бүтээлийн амжилтыг дурьдаж болно.

Түүнчлэн Хайртай юу, Jealouse зэрэг өөр хэд хэдэн уран бүтээлээ ч гаргаад амжсан тэрбээр энэ жилийн анхны бүтээлээ сонсогч олондоо өнөөдөр бэлэг болгон задалжээ.

COVER GIRLS нэртэй шинэ уран бүтээлийн үгийг QUIZA болон Зулаа хамтран бичсэн бол клипийг OCEAN GREY студид бүтээсэн байна.

Энэ удаагийн түүний клипэнд сошиал орчинд хамгийн их дагагчтай үзэсгэлэнт бүсгүйчүүд чимэг болжээ.

Ямартаа ч үргэлж тансаг, чамин төрхийг илэрхийлэгч дуучин Наагий энэ удаад өөрийгөө одоо цагийн сор бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн шинэ бүтээлээ ийнхүү бэлэг болгон сонсогч олондоо барьжээ.

error: Content is protected !!