Монголд орж ирсэн АНХНЫ дарвуулт усан завийг БАЯН Базараа авчирсан уу

Алтан хүдэр компаниасаа илүү Баян Базараа гэх нэрээрээ алдартай тэрбээр анх Нараа гэх бүсгүйтэй амьдралаа эхэлсэн ч үүний дараа дуучин Оюунтүлхүүртэй дэр нэгтгэн нижгэр хурим хийж олны танил болсон.

Үүний дараа өөрөөсөө үе мултарсан Э.Оюу гэх охинтой хуримлан тэд бяцхан хүүтэй болсон ч дахин л гэр бүлийн амьдралдаа шинэчлэл хийж Ц.Мянганбаярын хуучин эхнэр загвар өмсөгч Д.Ариунцэцэгийн ээлжит амрагаа болгосон. Гэвч удалгүй дахин шинэ амьдралаа эхлүүлж олон нийтэд Сүүн далай ээж дуугаараа танигдсан Ч.Аззаяа гэх охинтой тав дахь амьдралаа эхлүүлсэн байна. Гэсэн ч тав дахь эхнэрээсээ дахин салсан талаарх мэдээлэл ч цахим орчинд гарчээ. Энэ мэтээр түүний амрагийн явдлын түүх арвин.

Амрагийн явдалаас гадна тэрбээр 3.3 сая ам.доллар буюу 10 тэрбумын үнтэй хувийн нисдэг тэрэг,  400 гаруй ам.доллар буюу 1 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг автомашин /Lamborghini / хөлөглөдөг гэдгээрээ сүүлийн хэдэн жил мөн л цахим орчинд шуугиулах болсон.

Тэгвэл энэ удаа Хөвсгөл далайд хэрэглэхээр Luxury yacht буюу бага оврын дарвуулт усан онгоц авсан байна. Тус усан онгоц нь тансаглал зэрэглэлийн бөгөөд сүүлийн үеийн тус усан онгоц 3 орчим сая ам.долларын үнээр худалдаалдаг байна.

Түүний энэ дарвуулт усан онгоцны зургийг анм Аса Дагвадорж өөрийн цахим хуудастаа байршуулж олны анхаарлыг татсан бөгөөд тэрбээр үүнийг авсан эзэнд баяр хүргэе гэсэн юм.

error: Content is protected !!