Анна Каренинаг үзэгчдэд шинэчилж харуулсан Баярмаагийн шинэ төрх

Агуу их Лев Николаевич Толстойн сонгодог романыг орчуулагч Норовын Пүрэвдагва жүжгийн хувилбарт оруулан бичиж, найруулагч Намнангийн Наранбаатар найруулан тавьсан Анна Каренина жүжигчин өнгөрсөн жил тайзнаа гарч үзэгч олноос өндөр үнэлгээ авсан билээ.

Монголын анхны Анна Каренинагийн дүрийг жүжигчин Нэргүйн Баярмаа бүтээж, сүүлийн үед энэ нэрээрээ буюу Анна Баярмаа гэх хүн ч олон болжээ.

Анна Каренина”-гийн дүрийг бүтээсэн СТА Н.Баярмаа өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс алдарт эхийн хоёрдугаар одонгоо гардан авсан нь саяхан.

Дөрвөн хүүхдийн ээж гэдэгт тухайн үед тэр бүр хүн мэдэхгүй, түүнийг хэдий завандаа ийм их ажлыг амжуулав аа гэх хүн ч олон байсан билээ.

Бие галбиртаа ихээхэн анхаарч, дасгал сургуулилт үргэлж хийдэг жүжигчин Баярмаа өөрийн шинэлэг төрхийг харуулсан гэрэл зургуудаа цахим хуудастаа байршуулсан байна.

error: Content is protected !!