Доктор Найданхүү НҮДНИЙ шилэнд туссан хүүхнийхээ талаараа тайлбар хийв

Нэгэн эрэгтэйн нүдний шил дээрх эмэгтэй хүний тусгал гарсан зураг цахим орчинд нэлээд тарж, гэртээ хариад эхнэрээсээ салжээ гэх мэтээр хөгжилтэй тайлбартайгаар оруулжээ. Тэгвэл энэ зургийн гол эзэн нь доктор Н.Найданхүү аж

Өнгөрсөн нямд хоёр багыгаа дагуулаад эхнэр бид дөрөв ОслоФёорд орж далайн усанд сэлж, наран шарлагын газар нэгэн өдрийг өнгөрөөсөн юм.

Миний үзэсгэлэнт сайхан гэргий, дөрвөн хүүхдийн минь эх, МУ-ын Алдарт эх одонт хань минь миний зургыг авч, миний бие Норвегийн зун нэртэйгээр ээлжит постоо тавьсан билээ. Энэ зурган дээр миний нарны шилэн дээр эхнэрийн минь усны хувцастай дүрс нь тод бууж үлдсэн байсан. Бас сонин тусгалтай зураг. Уул нь тэр цаана нь хүүхдүүд маань усанд сэлж байгаа. Гэтэл энэхүү фото маш олон тайлбартайгаар Монголд маань бас сошиoлоор бужигнуулж буй бололтой. Олон хамаатан садан, найз нөхөд, мөн танидаг, танидаггүй хүмүүсээс бидэн хоёрт мсж ирлээ. Олон груп, бүлгүүдэд шэйрлэгдэж байгаа юм байна. Олон ч хүн коммент энэ тэр бичсэн байна. Худал хуурмагийг эрхэмлэдэг Монгол зангаар загасанд явж гэнэ, эхнэртээ баригдаж гэнэ, гэнэдэж гэнэ, залуу хүүхэнтэй… гэх зэргээр постолж байгаа юм байна.

Гол нь миний сайхан эхнэр, хайрт ханийг минь алдаршуулж буй эрхмүүдэд баярлалаа. Дөрвөн хүүхэд гаргасан ч өөрийн зүс царай, бие бялдрын төлөө уйгагүй анхаарал тавидаг, тэмцдэг, хөдөлмөрлөдөг сайхан ханиараа бахархаж байна аа. Бидэн хоёрын нэг зураг ингэтлээ олныг шуугиулна гэж огтхон ч бодсонгүй. Та бүхэндээ баярлалаа. Yйрэн үйрэн эмтэрч

Yнэний чулуу дэрлэхдээ

Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа

Yxэлд хүртэл гайхуулж

Чамаараа би гоёноо … хэмээжээ.

error: Content is protected !!