Ташаа тулан мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч Хүрэлсүх олны шүүмжлэл хүртэв

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хийх Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан болж байна. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.

 Ингэхдээ Есөн хөлт цагаан тугийн өмнөөс ташаагаа тулсан байдалтайгаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 

ТАШАА ТУЛАХ: Ташаан тус газар гараа тавихыг хэлэх бөгөөд хэгжүүн, ихэмсэг, бардам зан гаргах үйлдэл (Монгол хэлний их тайлбар толь)

error: Content is protected !!