Загвар өмсөгч О.Билгүүн найз бүсгүйгээ ОДОНТОЙ ээж болгохыг хүсэв

Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүн анхны амьдралаасаа time-out аваад багагүй хугацаа ганц бие залуугийн амьдралаар явсан. Охиноо өөр дээрээ авч сайн аавын үүргээ цахим орчинд харуулдаг байсан тэрбээр өнгөрсөн жилээс найз бүсгүйгээ олон нийтэд ил болгосон билээ.

10 гаруй насаа дүү түүний найз бүсгүйг Алунгоо гэдэг. Цахим орчинд Нуна нэрээрээ танигдсан Фото модель чиглэлээр ажилладаг нэгэн аж.
Үе тэнгийнхээ моделиудын дунд нэлээд бийлэгжүү харагддаг О.Билгүүн өмссөн зүүсэн болоод унаж яваа машинаараа бусдаасаа илүүрхдэг нэгэн.

О.Билгүүнийг сонирхдог охид бүсгүйчүүд их. Харин хувийн амьдралын тал дээр ихэд нууцлаг энэ залуугийн талаар Солонгост гэргий нь байдаг гэхээс өөр мэдээлэл өмнө байдаггүй байсан.

Харин одоо бол шинэ амьдрал эхлүүлэн аз жаргалыг мэдэрч яваа. Энэ удаад тэрбээр шинэхэн хайртыгаа ОДОН-той ээж болгохыг хүсчээ.

Учир юу гэвэл, тэрбээр дурлалт бүсгүйн хамтаар нэгэн брэндийн ОДОНТОЙ ЭЭЖ гоёлын хувцас загварын зураг авалт хийлгэжээ.

error: Content is protected !!