Дуучин С.Сэрчмаагийн ХОЁР цэцэг

Поп дива гэгдэх дуучин С.Сэрчмаа дөрөвдүгээр хороололд бага насаа өнгөрүүлсэн тэрбээр бүр дөрөв тавхан настайгаасаа ээжийн тухай дуу дуулж, зургаан настай байхдаа л тайзан дээр хийл хөгжим тоглож зогссон гэдэг.

Түүнийг урлагт анх хөл тавихад дуучин Б.Сарантуяа Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ гэж хэлж байсан нь мэргэжлийн хүний нүдээр  түүнийг ончтой  тодорхойлсон хэрэг шүү.

Анх хайрын дуу дуулж залуусын зүрх сэтгэлийг энхрий ялдам дуу хоолойгоороо уярааж явсан Хайрын дууч шувуухай хэмээх эрхэм тодорхойлолтын эзэн бүсгүй эрс өөрчлөгдөн хип хоп, R&B стилээр дуулж цоглог хэмнэлээр бүжиж олон хүнийг гайхшируулсан явдал ч бас бий

Ид гарч ирж байхдаа олон залуусын зүрхийг шархлуулж байсан тэрбээр Казино Байгалийн хүү Мичид рекордс студийн захирал Б.Тэмүүлэнтэй хамт амьдарч байсан жилүүдийг хүн бүр л мэднэ. Өмнө нь амьдралтай байсан Б.Тэмүүлэн С.Сэрчмааг эхэндээ гал шиг халуунаар хайрлаж байсан ч, сүүлдээ тэр нь бөхөж, хэн хэнийх нь сэтгэл хөрсөн гэгддэг.

Тэрбээр 2010 онд Т.Баярт хэмээх Өвөрмонгол эртэй хуримаа хийн харийн бэр болсноор олон ч монгол залуусын зүрхэнд шар ус хуруулж байсан. Түүний өвөрмонгол нөхөр нь бүр 7 наснаасаа эхлэн жижиг наймаа хийж эхэлсэн ч, одоо тэрбумтан болсон сүйхээтэй нэгэн. Т.Баяртын тухайд монголын эмэгтэй дуучидтай нэлээдгүй хамтарч ажилладаг байсан юм билээ.

Гэвч тэдний амьдрал мөн л хоёр тийш болж Хураа охиноо өөрөө өсгөн өвөрлөгч нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа дуучин С.Сэрчмаа 2017 онд хоёр дахь охиноо өлгийдөн авсан. Тухайн үедээ тэрбээр цахим хуудаснаа Улаанбаатар минь баяртай гэх пост оруулан алс холын Америк орон руу нисэн охиноо төрүүлээд эргэн ирсэн.  

Харин бага охиноо төрүүлэхдээ ойр дотныхоо хэдхэн хүмүүстээ л бие давхар гэдгээ мэдэгдэн олноос нуусаар төрсөн.

Хоёр дахь хүүхдийнх нь эцэг хэн гэгч ноёнтон болох талаар хавь ойрынхон ихэд чих тавин хүлээдэг ч түүний хувьд өдийг хүртэл амаа тас үдсээр ганц бие ээжийн үүргээ биелүүлсээр иржээ.

Поп дива С.Сэрчмаа том охин Б.Хуртайгаа хамтран 2019 онд Эх үрийн жаргал дуугаа Алганы хээ ток шоуны үзэгчдэд анхлан хүргэж охидоо ил гаргаж байжээ.

Түүний том охин Хураа нь одоо сургуулийн сурагч болсон бөгөөд тэрбээр жүжигчин Ууганаа, дуучин Наагий нарын хүүхдүүдтэй нэг ангийн сурагчид гэнэ шүү.

error: Content is protected !!