Фантастик продакшны ХАРИУЦЛАГАТАЙ ААВ

Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагайг тоглосон дүрүүдийг дурьдах нь илүүц биз. Түүний хувьд сайн жүжигчнаас гадна дөрвөн хөөрхөн охины сайн аав гэдгээр нь ч олон хүн мэднэ. Тэрбээр 20 насандаа анх удаа аав болсон гэдэг.

Тиймдээ ч тэр үү жүжигчин залуу аливаа зүйлд тун хариуцлагатай ханддаг аж. Ж.Алтаншагайн аав нь насаараа шүүхийн байгууллагад ажилласан бөгөөд тэрбээр хэлэхдээ Аав маань хумсгүй, нусгүй л яваарай гэж үргэлж захидаг. Хариуцлагатай байх, цаг барих, үнэн ярих, аливаа ажлаа сайн хийх нь хүнд байх хамгийн том чанар гэж ярьдаг байна.

Монголын кино урлагийг шинэ түвшинд хүргэж, баг хамт олны нэгдэл, авьяас чадварыг харуулж буй Фантастик продакшн шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Жил гаруй хугацаанд бэлтгэл ажлаа хийж, жүжигчид сахал, үсээ ургуулан түүхэн кино бүтээхээр зэхэж буй нь энэ.

Фантастик продакшны гишүүд дундаас жүжиглэх авьяас, хувийн амьдралаараа ч олонд хүндлэгдэж, үлгэр жишээ үзүүлдэг нь Ж.Алтаншагай.

Бусдаасаа арай эрт хүүхэдтэй болж, аав гэх хариуцлагаа өндөрт өргөж яваа түүнд гэргий н.Хулан нь дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн. Өдгөө халамжтай хань, чадварлаг жүжигчин түүнийг эсрэг дүрийг баздаг гэдэг. Энэ удаагийн түүхэн кинонд түүнд ямар дүр оногдох бол.

error: Content is protected !!